1
/
5

Монгол дахь Inspiart

Сайн байна уу? EYS-STYLE компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын програм хангамжийн инженер Ундармаа байна.

Миний бие 2017 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа Мэдээлэл холбооны технологийн сургуулийг програм хангамжийн инженер мэргэжилээр төгссөн бөгөөд түүнээс хойш уг компанид ажиллаж байна.

Манай компанийн хувьд үндсэн үйл ажиллагаа болох хөгжмийн сургуулиуд нь Япон улсад байрладаг бөгөөд “EYS” – Enjoy Your Sound гэсэн үгний товчлол юм. Япон улсад байрлах IT хэлтсийн ажилчид маань өөрсдийн хөгжүүлсэн хөгжмийн сургуулийн үйл ажиллагаанд зориулан хийгдсэн системүүд дээрээ голлон ажилладаг бол Монгол дахь салбарын хувьд урлагийнхан, контент бүтээгчидэд зориулан гарган ирж буй “Inspiart” төсөл дээр төвлөрч ажиллаж байна.

Энэ тавдугаар сар маш завгүй ч их зүйлийг суралцаж, мэдэж, ойлгож авсан гайхалтай сар болж өнгөрлөө. Учир нь энэ сарын 24нд манай компани 2018 оны 7 сараас эхлэн хөгжүүлж буй блокчейн технологи дээр суурилсан “Inspiart” төслийнхөө анхны хувилбарыг амжилттай гаргаж чадсанд буй юм.

Энэхүү төсөл нь надад их сургуульд суралцсан онолын мэдлэгээ жинхэнэ амьдралд хэрэгжүүлэх боломжийг олгосон бөгөөд түүгээр ч зогсохгүй програм хангамж хөгжүүлэлтэд зайлшгүй шаардагддаг олон шинэ аргачлал, техникүүдтэй танилцуулсан билээ.

Тухайлбал Inspiart төсөл маань “Inspiart web”, “Inspiart API”, “Inspiart developer” гэсэн 3 дэд төслөөс бүрддэг. Эдгээр төслүүдийн back-end тал нь NODE.js дээр суурилдаг бол front-end нь Angular – ийг ашигладаг. Систем дэх алдааг аль болох хамгийн бага байлгах зорилгоор бид бүх төслүүдээ unit болон integration тестийн хамт хөгжүүлдэг бөгөөд “Jenkins” – ийг CI/CD tool ээр ашигладаг.

Хүндэтгэсэн,

Ундармаа

2nd Community株式会社では一緒に働く仲間を募集しています
1 いいね!
1 いいね!
今週のランキング